Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 5-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 5-р сарын 3 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 5-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 18.4-22.4 градус дулаан, бусад сумдад 12.6-17.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тооройд 35, Бигэр, Халиунд 34, Алтай, Тайшир, Жаргаланд 31, Гуулин, Төгрөгт 30 градус дулаан, бусад сумдад 24-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэ, Чандманьд 0 градус хүйтэн, Цогт, Есөнбулагт 1 градус дулаан, бусад сумдад 2-11 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 26-30 градус дулаан, бусад нутгаар 19-25 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтай, Халиун, Тооройд 60, Шаргад 59, Хөхморьт, Даривт 58, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайширт 57, Гуулинд 56, Есөнбулаг, Бугат, Тонхил, Баян-Уулд 55, Төгрөгт 54, Эрдэнэ, Цогтод 52, Чандмань, Цээлд 51 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Эрдэнэд -3, Чандманьд -2, Цогтод -1, Тонхил, Баян-Уул, Гуулин, Дарив, Тайширт 0, бусад сумдад 1-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд Дэлгэрт 14.1 мм, Гуулинд 6.0 мм, Тооройд 4.1 мм, Цогт, Эрдэнэд 1.8 мм, Жаргаланд 1.7 мм, Баян-Уул, Цээлд 0.8 мм, Бигэр, Тонхилд 0.6 мм, Бугатад 0.2 мм, Есөнбулагт 0.1 мм, Алтай, Дарив, Төгрөг, Халиун, Чандмань, Шаргад 0.0 мм хур тунадас орсон. Бусад Хөхморьт, Тайшир сумдад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Тонхил, Алтайд 20 м/с, Есөнбулаг, Тоорой, Хөхморьтод 18 м/с, Шаргад 16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат жигдэрч, зарим нутгаар залаалалт, түрүүлэлт, цэцэглэлт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 27.6 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Гуулин, Эрдэнэ сумдын нутгаар хэвийн буюу сайн, 46.1 хувьд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Дэлгэр, Халиун, Төгрөг, Шарга, Цогт, Чандмань сумдад дунд, 26.3 хувь буюу Тонхил, Бигэр, Дарив, Тайшир, Цээл сумдад муу үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /